Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар жиндүү хүйтэн байлаа. Их нууруудын хотгорын сумдаар агаарын дундаж температур 22.7-24.2 градус хүйтэн, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 20.7-22.7 градус хүйтэн, Өндөр уулын сумдын нутгаар 21.8 -24.4 градус хүйтэн. Агаарт өдөртөө нийт нутгаар 7-18 градус хүйтэн, шөнөдөө нийт сумдын нутгаар 31-37 градус хүрч хүйтэрсэн байна. Хамгийн хүйтэн, Дуутад -37.0 градус хүрч хүйтэрсэн. Нийт нутгаар -30.0 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн 1-7, хамгийн олон хоног Дуутад 7, Булган 6, Манхан, Цэцэг сумдад 4 хоног тус тус ажиглагдсан байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 21-24 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр өдөртөө 4 градус дулаанаас 9 градус хүйтэн, хамгийн хүйтэн шөнөдөө 30-40 градус хүрч хүйтэн хоносон байна. Хамгийн хүйтэн Булган,Алтай сумдад -40.0 градус хүрч хүйтэрсэн байна. Хөрсөн дээр -40.0 градусаас доош орсон хоногийн тоо Булган, Алтай сумдад 1 удаа ажиглагдсан байна. Нийт нутгаар жиндүү хүйтэн байлаа.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар 15.5 мм цас орсон. Цас орсон сумдыг авч үзвэл: Дарвид 4.7 мм, Үенчид 2.0 мм, Булган, Алтай сумдад 1.9 мм, Зэрэгт 1.5 мм, Чандманьд 1.2 мм бусад сумдад 0.0- 0.8 мм цас орсон. Мянгад,Мөст, Ховд, Цэцэг сумдын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Энэ 10 хоногт өндөр уулын сумдын нутгаар ихэвчлэн нутгаар салхи шуургатай байлаа. Бусад нутгаар тогтуун байсан. Салхи шуургатай байсан сумдыг авч үзвэл: Салхины их хурд секундэнд Цэцэг суманд 17 метр, Эрдэнэбүрэн, Мөнххайрханд 16 метр, Мөстөд 13 метр, Чандманьд 12 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Бусад сумдын нутгаар 2-10 м/с салхитай байв.
Цас(Snow): 12 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Алтай, Үенч сумдад 6 см, Дарвид 4 мс, Булганд 2 см, Чандмань, Зэрэг, Манханд 1см 10 баллын цасан бүрхүүлтэй цасны нягт Алтай, Үенчид 0.02 г/см2, Жаргалант, Эрдэнэбүрэн, Дөргөн, Дуут сумдад 0-1 см зузаан 5-9 баллын цасан бүрхүүлтэй, бусад сумдын нутгаар цасгүй байна. Мянгад, Ховд, Цэцэг, Мөст суманд цасгүй. Алтайн салбар уулсаар цастай байна.
Цасны нэмэлт мэдээлэл: Нийт нутгаар хүйтэн жиндүү байгаа учир мал бэлчээрлэх, өтөг бууц хөлдөх, мал хэвтрээсээ даарах байдал ажиглагдаж байна. Булган сум Байтаг багийн нутгаар цас нэмж орвол өвөлжилт хүндрэх төлөвтэй бна.Их нууруудын хотгорын сумдын нутгаар сумын төвдөө буюу нам доор газраа цасны зузаан 0-4 см, ууландаа 2-5 см, Дарви сумын нутгаар уулархаг газраа 40-60 см цастай, Мянгад сумын Баянбулаг багийн нутгаар 40-50 см, Өндөр уулын сумдын нутгаар ууландаа 10-20 см орчим, гуу жалгандаа 20-30 см, Алтайн өвөр говийн сумдын Барлаг, сээр чиглэлд 15-20 Тахь Хавтаг чиглэлд 25-30 см, Бодонч талдаа 5-10 ууландаа 30 см цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хужир шүү бэлтгэх, муудсан малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, өвөлжөөний хашаа хороо, өтөг бууцаа сэргээх бусад ажлууд үргэлжилж байна. Алтайн өвөр говийн сумдаар цас нэмэгдэж орсон байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар 15.5 мм цас орсон.
- Энэ 10 хоногт өндөр уулын сумдын нутгаар салхи шуургатай бусад нутгаар тогтуун байлаа. Уулархаг нутгаараа салхины хурд 17 м/с хүрсэн.
- Нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүлтэй.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2022 оны 12 дугаар сарын 21-нд